Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 45 төлөөлөгчтэй. 2016-2020 онд МАН-аас 34, АН-аас 11 төлөөлөгч сонгогдон ажиллаж байна.

Банзрагчийн Түвшин нь 2012 – 2016 он, 2016 оноос одоог хүртэл 2 дахь удаагаа Хан-Уул дүүргийн 4, 11 дүгээр хорооны иргэдийнхээ төлөөлөл болон ажиллаж байна.

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын ерөнхийлөгч

ММНБ Институт нь нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тогтолцоог бэхжүүлж компанийн засаглалыг сайжруулах замаар аж ахуй нэгж, төр болон олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж, Олон улсын бенчмарк, стандартыг байгууллагын бүхий л үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилтот төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Санхүүч, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.

Монгол Улсын санхүүгийн салбарын менежмент, бүтээмж, үр ашгийн талаар судалгааны ажил хийж байна.

Мөн эдийн засгийн хөгжлийн тулгуур, нийгмийн тогтвортой байдлын үндэс болох “Дундаж давхарга”-ыг хамгаалах, дэмжих, бэхжүүлэх талаар ажиллаж байна.

Ажлын тайлан
Social media
2020 © Банзрагчийн Түвшин