Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч

Банзрагчийн Түвшин нь 2012 – 2016 он, 2016-2020 онд  Хан-Уул дүүргийн 4, 11 дүгээр хорооны иргэдээ төлөөлөн ажилласан.

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын ерөнхийлөгч

ММНБ Институт нь нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тогтолцоог бэхжүүлж компанийн засаглалыг сайжруулах замаар аж ахуй нэгж, төр болон олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж, Олон улсын бенчмарк, стандартыг байгууллагын бүхий л үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилтот төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Санхүүч, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.

Монгол Улсын санхүүгийн салбарын менежмент, бүтээмж, үр ашгийн талаар судалгааны ажил хийж байна.

Мөн эдийн засгийн хөгжлийн тулгуур, нийгмийн тогтвортой байдлын үндэс болох “Дундаж давхарга”-ыг хамгаалах, дэмжих, бэхжүүлэх талаар ажиллаж байна.

Ажлын тайлан
Social media
2021 © Банзрагчийн Түвшин